Алтны үнэ 1.3 хувиар өсөж, унц нь 2658.26 ам.доллар хүрлээ
3 Өдрийн өмнө
94
Алтны үнэ 1.3 хувиар өсөж, унц нь 2658.26 ам.доллар хүрлээ

2010 оноос хойш хамгийн өндөр өсөлт үзүүлсэн алтны үнэ шинэ оныг дахин өсөлтөөр угтлаа. Өнгөрсөн онд жилийн 27 хувийн өсөлт үзүүлсэн алтны ханшийн өсөлт үргэлжилж, Нью-Йоркийн Comex бирж дээр Пүрэв гарагт унц нь 2658.26 ам.доллар хүрлээ.

2024 онд алтны үнэ 27 хувийн өсөлт үзүүлэхэд АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүү бууруулах мөчлөг, тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль, геополотикийн тодорхойгүй байдал, банкуудын алтны худалдан авалт эрс нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж буй. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.