Хөрөнгө оруулалтын тухай хуульд гарч буй гол өөрчлөлтүүдийг танилцуулъя
3 Өдрийн өмнө
148
Хөрөнгө оруулалтын тухай хуульд  гарч буй гол өөрчлөлтүүдийг танилцуулъя

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж байна. Энэ хүрээнд дараах өөрчлөлтүүд хийгдэхээр байна. 

  • Гол зарчмын өөрчлөлт нь “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” гэж нэрлэсэн,
  • Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэн дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, урамшуулах, хөрөнгө оруулалтын зохицуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино,
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулагчаас шууд болон шууд бусаар явуулж буй олон төрлийн үйл ажиллагааг хамааруулсан,
  • Гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулж, зөвлөлийн эрх, үүргийн асуудлыг уг хуулиар тодорхойлсон,
  • Гадаадын хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тодорхойлно,
  • Эдийн засгийн тэргүүлэх  салбаруудад  оруулах гадаадын  хөрөнгө  оруулалтад  олгох  үндэсний таатай нөхцөл, шууд болон шууд бус урамшууллыг тодорхойлох зохицуулалтыг тусгасан,
  • Олон улсын жишгийн дагуу олон улсад нийтлэг шинэ нэр томъёо, ойлголтуудыг нэвтрүүлсэн. Тухайлбал, “үндэсний таатай нөхцөл”, “сөрөг жагсаалт” г.м;
  • Гадаадын хөрөнгө оруулагч болон Монгол Улсын төрийн байгууллага хооронд үүссэн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг талууд хэлэлцээний замаар шийдвэрлэхээр туссан,
  • Нягтлан бодох бүртгэлийн хуульд олон улсын санхүүгийн стандартуудыг (GAAP, IFRS) тодорхой тусгасан,
  • Маргааныг дотоодын болон олон улсын арбитрыг сонгож, шийдвэрлүүлэх эрхийг олгосон.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.