Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр 14.00 цагаас төв банкны байранд болох гэж байна. Мөнгөний бодлогын хороо нь жилд 4 удаа хуралддаг бөгөөд 9 дүгээр сарын хурлаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон. Бодлогын хүү нь төв банкны үнэт цаасны хүү бөгөөд зах зээлийн суурь хүү юм.