Шинэ хууль
Шинэ хууль
Эргэн сануулахад, Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу боловсруулан Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Манай улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас импортоор худалдан авч байна.

Уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих стратеги баримталж буй. Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлт”-ийн бодлогын үндсэн зургаан чиглэлийн нэг нь аж үйлдвэржилт. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэр барих, экспортыг дэмжих тодорхой зорилтууд Монгол Улс дэвшүүлсэн. Энэ агуулга дор боловсруулалтыг урагшлуулах Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг салбарын сайд УИХ-д өргөн мэдүүлэхээ “Уул уурхайн долоо хоног”-оор амласан. 

“Уул уурхайн долоо хоног”-т таван өдрийг зарцуулсан УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар 2024 онд хийх ажлаа энэ үеэр урьдчилж зарласан юм. Түүний хийх ажлын жагсаалт дотор Хүнд үйлдвэрийн хууль багтсан бөгөөд Г.Ёндон сайдын үеэс энэхүү эрх зүйн зохицуулалт яригдаж эхэлсэн юм.

Уул уурхайн салбарт Хайгуул, Олборлолт, Боловсруулалт, Борлуулалт, Хуваарилалт гэсэн таван цогц бодлогын хүрээнд салбарын эрх зүйн орчин шинэчлэгдэж, шинээр бий болж эхэлсэн. Борлуулалттай холбогдуулан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль мэндэлсэн бол хуваарилалтыг Үндэсний баялгийн сангийн хуулиар зураглан төлөвлөсөн. Баялгийн сангийн тухай хуулийн төслийг "Эрдэнэс Монгол" бэлтгэж буй. 

Эргэн сануулахад, Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу боловсруулан Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэн байдаг. Манай улс өнөө байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас импортоор худалдан авч байна. Үйлдвэржилт эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа. Тэрчлэн ашиг орлого өсөх, эрдэс баялгийн өгөөж нэмэгдэх гарц юм. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.