Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026–2027 оны хамтын хэлэлцээрийг байгууллаа
4 Цагийн өмнө
98
Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026–2027 оны хамтын хэлэлцээрийг байгууллаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны төлөөлөл 2025 оны 10 дугаар сарын 3-наас эхлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026–2027 оны хамтын хэлэлцээг албан ёсоор эхлүүлж, өнөөдөр /2025.10.30/ гарын үсэг зурж эцэслэн баталгаажууллаа.
 
Хэлэлцээний явцад ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, санал зөрөлдөөнтэй заалтуудыг хэлэлцэн, харилцан зөвшилцөж тохиролцов. Хамтын хэлэлцээрт дараах болон бусад нэмэлт, өөрчлөлтүүдийг хийлээ.
 
Тухайлбал,
- Хариуцлагатай уул уурхай ба Тогтвортой уул уурхайн төлөө (TSM) стандартын холбогдох заалтуудтай уялдуулан, МУУҮА-ийн гишүүн байгууллагуудын дагаж мөрдөж буй кодекс, олон улсын стандартын зарим тусган өөрчлөн найруулав.
- Инфляц, үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хэрэглээний ба үйлдвэрлэлийн үнийн өөрчлөлтийг харгалзан, үндсэн цалинг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан нэмэгдүүлэх;
- Салбарын доод цалин нь улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх бөгөөд 2026 онд улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхгүй тохиолдолд 2.2 дахин нэмэгдүүлэх зохицуулалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулах;
- Бүх ажилтнаа гэнэтийн осол болон эрүүл мэндийн багц даатгалд заавал даатгуулах;
- Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт (ҮАМАТ-08)-ын дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын ажил мэргэжлийн ангилал, ажлын байрны нэршлийг зөв тодорхойлох, шинэчлэн тогтоох, индекс/кодыг дүйцүүлэн хэрэглэхийг аж ахуйн нэгж байгууллагууд заавал хэрэгжүүлэх;
- Ажилтнууддаа зориулан сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх;
 
Салбарын хамтын хэлэлцээрийг танилцуулах уулзалтыг талууд хамтран зохион байгуулах бөгөөд хэлэлцээрийн хүрээнд салбарын хэмжээнд байгууллагууд хамтын гэрээ, хэлэлцээрээ шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулан улсын хэмжээнд хэрэгжүүлж ажиллах юм.
Энэхүү хэлэлцээрт нь МУУҮА, "Эрдэнэс Монгол” ХХК, Энержи Ресурс ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, "Оюу толгой” ХХК, Платинум Ланд ХХК, Хан Алтай ресурс ХХК ажил олгогчийг төлөөлөн оролцлоо.
mine_2510301 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.