"Эрдэнэт үйлдвэр"-ийн улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг хэлэлцэнэ
2024.12.11
108
"Эрдэнэт үйлдвэр"-ийн улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг хэлэлцэнэ

"Монгол Улсын нийгэм, эдийн засагт "Эрдэнэт үйлдвэр"-ийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр" сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулагдана. 46 жилийн түүхтэй "Эрдэнэт үйлдвэр"-ийн өнгөрсөн, одоо, ирээдүйн үр нөлөөг хэлэлцэх тус хуралд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, "Эм Эм Си Жи" компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал  Ч.Даваасүрэн, Эдийн засгийн ухааны доктор Ц.Батсүх,  Бизнесийн удирдлагын доктор С.Цолмон тэргүүтэй зочид илтгэл хэлэлцүүлэхээр байна.

Тухайлбал, Эдийн засгийн ухааны доктор Ц.Батсүх "Үйлдвэр технологийн паркийн төслүүдийг хэрэгжүүлснээр 2040 он хүртэл Монгол Улсын эдийн засагт Эрдэнэт үйлдвэрийн үзүүлэх нөлөө" сэдвээр судалгааны үр дүнгээ танилцуулах юм.

Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах катодын зэсийн үйлдвэр, молибдены баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, элементийн хүхрийн үйлдвэрлэлийн туршилтыг "Эрдэнэт үйлдвэр" эхлүүлсэн. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.