"Эрдэнэс Монгол" нэгдэл ингэж ажиллажээ
"Эрдэнэс Монгол" нэгдэл ингэж ажиллажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, "Эрдэнэс Монгол" нэгдэл үйл ажиллагаа, ажлын үр дүн, шинэчлэлээ танилцуулсан юм. 

“Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Эдгээрийн үр дүнд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу 3.6 тэрбум ам.долларыг Монголбанканд төвлөрүүлж, нэгдлийн толгой компани 200 тэрбум, нэгдлийн хэмжээнд 394 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ. 

Нэгдлийн үйл ажиллагаа сайжирч, санхүүгийн үзүүлэлт дээшилсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломжийг бүрдүүлж тус компанийн 2022, 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсан.         

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хангуулж, 2024 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлснээр 10,000 айл өрх орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлжээ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.