8 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй "Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2024" чуулга уулзалт 11 дүгээр сарын 23-нд Блю Скай Тауэрын 3 давхарт зохион байгуулагдах гэж байна. Санхүү, хөрөнгө оруулалтын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар энэхүү арга хэмжээгээр хэлэлцэхийн сацуу хөрөнгө оруулалтын шинэ боломж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах юм.
Монголын хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлж, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд "Хөрөнгө оруулагч үндэстэн" чиглэж, зорьж ирсэн.