Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авлаа
16 Цагийн өмнө
148
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэдээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 616.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2,130.4 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 54.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны   8 дугаар сард 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 507,274.76 төгрөг байв.

mongolbank_260901 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.