Алтны үнэ дахин дээд амжилт тогтоож, 2751 ам.долларт хүрэв
2024.10.22
104
Алтны үнэ дахин дээд амжилт тогтоож, 2751 ам.долларт хүрэв

Ойрхи Дорнодын хурцадмал байдал, АНУ-ын сонгуулийн өрсөлдөөн улам ширүүсэж буй энэ цаг үед алтны үнэ даваа гарагт дахин дээд амжилт тогтоов. Ирэх 12 дугаар сард нийлүүлэх алтны үнэ СME шөнийн арилжаагаар унц нь 2751 ам.долларт хүрч, өнгөрсөн долоо хоногийн оргил үеийг сэтлэв. Эрсдэл багатай хөрөнгө оруулалтад зүй ёсоор тооцогдох алтны үнэ чангарсан хэвээр байна.

Ирэх оны 4-дүгээр улиралд алтны фьючерс ханш дунджаар 3000 ам.доллар болж өсөж магадгүй гэж Австралийн хамтын нөхөрлөлийн банкны шинжээч Вивек Дар мэдэгдсэн байна. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ танах мөчлөг нь ам.долларын ханш ханшийг сулруулахад нөлөөлнө гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Алт энэ онд хамгийн өндөр өсөлт үзүүлж буй бөгөөд он гарсаар 30 хувиар өссөн байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.