“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 6 худалдан авагч бөгөөд нэг тонн коксжих нүүрсний үнийг 130.3 ам.доллароос эхлэн дуудаж 136.3 ам.долларт хэлцэл хийгдлээ.
 
Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 104 удаагийн арилжаагаар 2.65 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 22.3 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс коксжих нүүрс 8.6 сая тонн, сул коксжих нүүрс 10.5 сая тонн, эрчим хүчний нүүрс 3.2 сая тонн тус тус биржээр арилжааллаа.
Компани нүүрсийг сорчлон борлуулахгүй, ордын нөөцийг жигд ашиглах бодлого баримтлан ажиллаж байгаа ба уг бодлогынхоо хүрээнд 10.5 сая тн сул коксжих нүүрс борлуулсан нь Биржээр борлуулсан нийт нүүрсний 47%-ийг бүрдүүлж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.