Гангийн эрэлт хумигдах сургаар төмрийн хүдрийн зах зээлд үнийн уналт эхэллээ
2024.09.10
226
Гангийн эрэлт хумигдах сургаар төмрийн хүдрийн зах зээлд үнийн уналт эхэллээ

Төмрийн хүдрийн үнийн тогтворгүй байдал зах зээлд үүсэж эхэллээ. Тогтвортой өсөлт үзүүлж байсан уг таваарын үнэ энэ он гарсаар огцом савлаж, уналтын цикль үргэлжлэх магадлал тун өндөр байна. Төмрийн хүдрийн фьючерс үнэ 2024 он гарсаар 30 гаруй хувиар суларч, тонн нь 90 ам.доллар болж буурав. Энэ нь 2022 оноос хойш анх удаа гэдгийг Bloomberg тодотгожээ.

2024 оны эхний улирлыг өсөлттэй эхлүүлж, тонн нь 130 ам.доллар давж байсан төмрийн хүдрийн ханш БНХАУ-д гангийн үйлдвэрлэлийн эрэлт хумигдана гэсэн хүлээлттэй хамт ийнхүү уруудаж байна. "Citigroup" таамгаа шинэчилж, төмрийн хүдрийн үнийн уналт цаашид үргэлжлэх, улмаар тонн нь 80 ам.доллар болох төлөвийг танилцуулсан билээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.