Засгийн газар ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг 8 хувь гэж төсөөлөв
Засгийн газар ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг 8 хувь гэж төсөөлөв

Хамтарсан Засгийн газар 2025 оны төсвийн төслөө УИХ-д өргөн бариад удаагүй байна. Орон нутгийн сонгуулийн дараа ирэх жилийн төсвийн төсөл тойрсон хэлэлцүүлгүүд идэвхжин өрнөж, алдаа оноог олон нийт, эдийн засагч, судлаачид дор бүрнээ шүүн тунгаах нь дамжиггүй. Тэр тусмаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт, байр суурь онцгой чухал хүлээлт дагуулж байна.

Ирэх жилийн төсвийн төсөлд Сангийн яам эдийн засгийн өсөлтийг 8 хувь гэж тооцоолжээ. Энэ оны эхний хагас жилд ДНБ 5.6 хувиар өссөн. Эргэн сануулахад, 2021 онд буюу цар тахлын үед Монголын эдийн засгийн өсөлт 1.6 хувьтай гарч байлаа. Энэ үед ДНБ-ий нэрлэсэн дүн 43.5 их наяд төгрөг байсан юм. 2025 оны төсөөллөөр ДНБ-ий хэмжээ хоёр дахин өсөж, 95 их наяд төрөгт хүрэхээр байна. Тэр тусмаа нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 7516 ам.долларт хүрэх төсөөлөл боловсруулжээ. Энэ оны хувьд нэг хүнд ногдох ДНБ 6107 ам.доллар хүрэх хүлээлт байгаа юм. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.