Нүүрсний экспортын биет хэмжээг 2025 оны төсөвт 83.3 сая тонн гэж тооцоолжээ
2024.09.02
169
Нүүрсний экспортын биет хэмжээг 2025 оны төсөвт 83.3 сая тонн гэж тооцоолжээ

Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Ирэх жилийн төсвийн орлогыг 33,8 их наяд, зарлагыг 35,8 их наяд тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Нүүрсний экспортын биет хэмжээг ирэх жил 83.3 сая тонн байхаар төсөөлжээ. Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээр нүүрсний экспорт 69.9 сая тоннд хүрч, түүхэн дээд үзүүлэлт болсон. Энэ оны хувьд 75 сая тонн экспортлох төсөөллийг Сангийн яам төсвийн тодотголоор шинэчлэн танилцуулсан. Нүүрсний экспорт нь манай улсын нийт экспортын 57 орчим хувийг өнөө бүрдүүлж байна. 

tsv_25_tsll 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.