Улсын гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.доллар байна
Улсын гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.доллар байна

Гадаад валютын улсын албан нөөц энэ оны 7 дугаар сарын байдлаар 4.7 тэрбум ам.доллар байна. Энэ нь 2021 оны 6 дугаар сарын мөн үетэй адил үзүүлэлт юм. Валютын албан нөөц энэ оны 3 дугаар сард 5.2 тэрбум ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм. 

Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.

Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ:

  1. Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
  2. Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
  3. Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
  4. Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
  5. Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.