Монголын эдийн засгийн чуулганаар чухал ашигт малтмалыг онцлон хэлэлцэнэ
2024.07.01
374
Монголын эдийн засгийн чуулганаар чухал ашигт малтмалыг онцлон хэлэлцэнэ

Монголын эдийн засгийн ээлжит чуулган 11 дэх удаагаа 2024 оны 7 сарын 8,9-ний өдрүүдэд Төрийн ордонд уламжлал ёсоор зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн чуулганаар "Уул уурхай-Чухал ашигт малтмал ба өнөөгийн нөхцөл байдал" сэдэвт салбар хэлэлцүүлгийг өрнүүлэх юм. Тус хэлэлцүүлгийн зорилго нь дэлхий нийтийн чиг хандлага болоод байгаа чухал ашигт малтмалын бодлого, стратегийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийнхэн, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын санал, шүүмжийг нээлттэй хэлэлцүүлэхэд чиглэж буй.

Түүнчлэн чухал ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолт, боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх, энэ талаарх олон улсын сайн туршлагыг судлах, шинэ түншлэлийг эхлүүлэх хүрээнд өргөн хүрээтэй бодлогын мэтгэлцээн явагдах юм. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.