Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) “Сонгуулийн дараах Монгол Улсын дүр зураг” сэдвээр ээлжит хэлэлцүүлгээ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт эдийн засагч Н.Энхбаяр, Ч.Хашчулуун, Б.Лакшми, Ж.Дэлгэрсайхан, “Римакс Монгол” группийн захирал Б.Бүжинлхам нар оролцож, УИХ-ын ээлжит сонгуулийн дараах Монголын эдийн засгийн байдлын төсөөллийн талаар өөрсдийн санал, байр сууриа нээлттэй хуваалцлаа.