Монголбанк бодлогын хүүгээ дахин бууруулж, 11 хувь болголоо
Монголбанк бодлогын хүүгээ дахин бууруулж, 11 хувь болголоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11 хувь болголоо. Төв банкны бодлогын хүү 12 хувь байсан бөгөөд ээлжит бус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 1 нэгж хувиар буурууллаа. Улсын хэмжээнд инфляц /ҮСХ/ энэ оны 4 дүгээр сарын байдлаар 6.4 хувьтай гарсан нь бодлогын хүүг эргэн харах томоохон үндэслэл болжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.