Зэсийн хэрэглээ цаашид ч өсөн нэмэгдэнэ
Зэсийн хэрэглээ цаашид ч өсөн нэмэгдэнэ

S&P Glonbal судалгааны байгууллагын гаргасан тооцоогоор цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ 2024-2035 онуудад 49 сая тонн хүрч, 97.6 хувиар өсөх төсөөлөл байна. Энэхүү өсөлт нь цахилгаан автомашины хэрэглээний өсөлт болон эрчим хүчний шилжилттэй холбоотой гэж үзэж байна.

Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлтэд эрчим хүч болон автомашины үйлдвэрлэлийн салбарын эзлэх хувь 31 хувиас 42 хувь болж өсөн нэмэгдэх төлөвтэй байна. 

Зэсийн хэрэглээг бүрдүүлэгч салбаруудаар нь авч үзвэл, автомашины хэрэглээ жилд 2.2 сая тонноос 9.3 сая тонн, эрчим хүчний шугам сүлжээ бүтээн байгуулах салбарын хэрэглээ 4.7 сая тонноос 7.5 сая тонн, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн салбар буюу нарны болон усан цахилгаан станц, батерей технологийн салбарын хэрэглээ 0.6 тонноос 3.7 сая тонн болж тус тус нэмэгдэхээр байна. 

Consessus Economics Inc судалгааны байгууллагын гаргасан урт хугацааны зэсийн үнийн таамаглалаас харахад, 2027 он хүртэл тасралтгүй өсөх,  олон жилийн дунджийг зэсийн үнэ давахаар байна.

Дэлхийн цэвэршүүлсэн зэсийн 55 хувийг БНХАУ дангаар хэрэглэж байна. Цаашид ч тус улсын зэсийн хэрэглээ улам өсөх төлөвтэй байна. Азийн бусад орнууд нийлээд дэлхийн нийт хэрэглээний 21 хувийг эзэлж байгаа бол Америк, Европын улсууд нийлээд хэрэглээний 34 хувийг бүрдүүлж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.