Инфляц үргэлжлэн буурав
Инфляц үргэлжлэн буурав

Үндэсний статистикийн хорооноос инфляцын түвшнийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний /инфляц/ үнэ 2024 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.4 хувь болж, 2021 оны тавдугаар сараас хойших хамгийн бага түвшинд хүрэв. Инфляц өмнөх сард 7 хувийн өсөлттэй гарч байсан бол энэ сард үргэлжлэн буурснаар сүүлийн гурван жилийн доод түвшинд ирлээ. Төв банкны мөнгөний бодлогын хүү 12 хувьтай байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Инфляц буурахад өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогоос гадна импортын барааны гадаад зах зээл дээрх үнийн өсөлтийн нөлөө арилсантай холбож үзэж болно. Дээр нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байгаа нь голлон нөлөөлсөн" хэмээн ярилцлага өгч байсныг эргэн сануулъя. Инфляц буурсан нь мөнгөний бодлогыг сулруулах орон зайг бий болгосныг төв банкны Ерөнхийлөгч онцолсон. 

inflac 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.