“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө

Төрийн банк, Амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтран байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д 2024.04.22-28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа нь салбарын мэргэжилтнүүд, банк, бизнес эрхлэгч, худалдан авагчид нэг дор цуглан асуудлаа хэлэлцэж, шийдлийг эрэлхийлэн, зээлээ шуурхай шийдвэрлүүлэх гэх мэт шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоосон байдлаар зохион байгуулагдсан анхны Тогтвортой хөгжилд чиглэсэн үзэсгэлэн худалдаа гэдгээрээ онцлог
аж.

Тус үзэсгэлэн худалдаагаар дамжуулан иргэд Төрийн банкны явуулын банкаар үйлчлүүлэн сонирхсон бараа бүтэгдэхүүн, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, эко тээврийн хэрэгслийн зээлээ шуурхай шийдвэрлүүлэн авсан байна. Төрийн банк нь Дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин ажилладаг бөгөөд тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон зээлийг зах зээлд хамгийн таатай нөхцөлөөр санал болгодог.

Мөн энэ үеэр “Амины орон сууцны технологи шийдэл, өртөг бууруулах боломж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмж нэмэгдүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж амины орон сууц барихаар зорьж буй хүмүүс тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцсэн бөгөөд барилга, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд дараах сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж, олон нийтэд нээлттэйгээр зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. 

-Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зах зээл, ирээдүйн чиг хандлага;

-Барилгын эрчим хүчний гэрчилгээжүүлэлт;

-Смарт, Хайбрид хаусны загвар төсөл;

-Нийтэд хүртээмжтэй барилгын төлөвлөлт;

-Эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцны төсөл.

Байгаль орчинд ээлтэй байдлыг эрхэмлэн үзэсгэлэн худалдаанд оролцож, үнэ цэнтэй зөвлөгөө мэдээллээ хуваалцсан хамтран ажиллагч байгууллагууд, мэргэжлийн экспертүүд, харилцагч та бүхэнд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.