2024 он гарснаас хойш 2500 өрхөд ипотекийн зээл олгожээ
2024 он гарснаас хойш 2500 өрхөд ипотекийн зээл олгожээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон арилжааны банкнуудын эх үүсвэрээр нийт 8.1 их наяд төгрөгийн зээлийг 123 мянган өрхөд олгоод байна. 

Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд баримталж буй баримт бичгүүд буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хөтөлбөр хэвийн хэрэгжиж байгааг төв банк онцоллоо.

Энэ оны эхнээс 4 дүгээр сарын 19-ний өдрийн эцсийн байдлаар нийт 291.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгосон байна. Үүнээс Улаанбаатар хотод 197.1 тэрбум төгрөгийг 1,555 өрхөд, орон нутагт 94.6 тэрбум төгрөгийг 939 өрхөд олгожээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.