Он гарснаас хойш 291.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2.5 мянган өрхөд олгожээ
Он гарснаас хойш 291.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2.5 мянган өрхөд олгожээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон арилжааны банкуудын эх үүсвэрээр нийт 8.1 их наяд төгрөгийн зээлийг 123 мянган өрхөд олгоод байна.

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу дээрх хөтөлбөр хэвийн хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны эхнээс 4 дүгээр сарын 19-ний өдрийн эцсийн байдлаар нийт 291.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгосон байна. Үүнээс Улаанбаатар хотод 197.1 тэрбум төгрөгийг 1,555 өрхөд, орон нутагт 94.6 тэрбум төгрөгийг 939 өрхөд тус тус олгожээ.  

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.