Чойлбалсангийн ДЦС-ын өргөтгөлийг ирэх сард албан ёсоор нээнэ
Чойлбалсангийн ДЦС-ын өргөтгөлийг ирэх сард албан ёсоор нээнэ

"Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн 72 цагийн туршилтыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд эхлүүлж, эхний галлагааг хийлээ. Нийт 81.9 сая ам.долларын төсөвт өртөг бүхий тус төслийн 21.9 сая ам.долларыг улсын төсвөөс, 60 сая ам.доллар буюу 420 сая юанийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас гэрээний дагуу санхүүжүүлж байна.

Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50МВт-аар өргөтгөснөөр Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сумын айл өрх, 3,100 гаруй аж ахуйн нэгж болон тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Түүнээс гадна аймгийн төв болох Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6,000 гаруй өрхийг дулаанаар хангана.

Мөн Чойбалсангийн ДЦС-ын 50 МВт-ын бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл болон экспортын орлогыг өсгөж, ажлын байр шинээр нэмэгдүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой юм. Цахилгаан станцын өргөтгөлийг ирэх сард албан ёсоор нээнэ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.