Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар, Улсын зэрэглэлтэй 4 /Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 38 хотыг /нийслэлд 8, аймгуудад 30/, мөн дагуул хоёр хотыг байгуулж, бие даан хөгжүүлнэ. Ингэснээр Замын-Үүд, Даланзадгад, Ханбогд, Цогт-Цэций аймгийн зэрэгтэй хот болон хөгжих юм. Гашуусухайт, Шивээхүрэн, Ханги тэргүүтэй боомтыг тосгон болгохоор шинэчилсэн найруулгын төсөлд тусгажээ.