Инфляц буурах хандлага үргэлжилнэ
Инфляц буурах хандлага үргэлжилнэ

Монголбанк 2024 оны 3 дугаар сарын инфляцын тайланг олон нийтэд танилцууллаа.

Инфляц энэ онд өмнөх төсөөллөөс бага зэрэг үргэлжлэн буурах төлөвтэй байна. Төв банкны зүгээс инфляцын энэ оны суурь төсөөллийг 6-8 хувиар тооцжээ. Өвөлжилт хүндэрч зудын нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор хүнсний инфляцын төсөөлөл нэмэгджээ. Харин хүнсний бус инфляц өмнөх төсөөллөөс буурахаар байна.

Хөдөө аж ахуйн салбарт үүссэн нөхцөл байдал, хохирол эдийн засгийн өсөлтийг ч хойш нь чангаахаар байна. 

Хэрэглээний усны төлбөр 1 дүгээр сард жилийн 20 гаруй хувиар өссөн нөлөөгөөр төрийн зохицуулалттай бүтээгдэхүүн, үйлчилгээний инфляц өмнөхөөс нэмэгдэх төлөвтэй байна. Ирэх онд инфляц энэ оныхоос буурах хүлээлттэй байна. Улсын хэмжээнд инфляц 3 дугаарын сарын байдлаар 7 хувь байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.