АХБ: Монголын эдийн засаг 2024 онд 4.1 хувиар өснө
АХБ: Монголын эдийн засаг 2024 онд 4.1 хувиар өснө

Азийн хөгжлийн банк жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлангаа танилцууллаа. Уул уурхайн эерэг нөлөөний үр дүнд Монголын эдийн засаг энэ онд 4.1, 2025 онд 6.0 хувиар өснө гэж АХБ тооцооллоо. 

"Оюу толгой" төслийн нөлөө ДНБ-ий өсөлтийг бодитой дэмжинэ гэж АХБ онцоллоо.

Эдийн засгийн таамагт хөдөө аж ахуйн салбарт тулгарсан зудын эрсдэл сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Хэрэв 2024 оны төсөвт тусгасан хэмжээгээр нүүрсээ манай улс борлуулж чадвал ДНБ-ий өсөлт АХБ-ны таамгаас ч давах орон зай байгаа гэлээ. 

adb__economy 

Уур амьсгалын өөрчлөлт Монголын эдийн засагт цаашид томоохон сорилт дагуулахаар байна. Тиймээс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа Монгол Улс биелүүлэх нь нэн чухал байгааг АХБ цохон дурдлаа. Энэ онд инфляц өндөр хэвээр буюу 7 орчим хувьтай байхаар байна. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.