Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ
2023.09.12
357
Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ
Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрөнд шилжиж ирсэн 93 үл хөдлөх хөрөнгөөс 2023 оны 9 сарын 10-ны өдрийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өрөнд шилжиж ирсэн 93 үл хөдлөх хөрөнгөөс 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 25 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ. Хөгжлийн банк нь өөрийн цахим хуудсаар дамжуулан нээлттэй байдлаар худалдан борлуулах ажиллагаа явуулж буй тул  тус банкны өмчлөлд буй үлдсэн 68 үл хөдлөх хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах сонирхлоо илэрхийлэхээс гадна арилжааны банкны зээлээр худалдан авах боломжтой гэв.

Худалдан борлуулах үнийн хувьд Хөгжлийн банк нь зээлийн төлбөрт тооцож авсан үнэ дээр зөвхөн худалдан борлуулах, эзэмшихтэй холбоотой гарсан зардлуудыг нэмж тогтоосон.

Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн орон сууцны зориулалттай 7 блок, үйлчилгээний зориулалттай 3 блок болон авто зогсоолын зориулалттай 1 блок  буюу 80 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд худалдан авах боломжтой бөгөөд уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудасны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэсээс авч болох аж. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.