Боршоо боомтоор өдөрт 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдлээ
Боршоо боомтоор өдөрт 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдлээ

Монгол Улс авто зам болон төмөр замын 16 боомтоор ОХУ-тай хиллэдэг. Үүний нэг нь авто замаар холбогдсон Боршоо боомт. Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалт бүрэн дуусаж, тус боомтын зорчигч, суудлын тэрэг, ачааны автомашины нэвтрэх хүчин чадал 6 дахин нэмэгдлээ. Ингэснээр өдөртөө 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдлээ.

tulga_boomt 

Тодруулбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдлээ. 

boomt_bomt 

Монгол Улсын "Хилийн Боршоо боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил" төслийн нээлтийн ёслолд Монгол Улсын шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэв. 

boomt_1.[4] 

Орчин үеийн теле хяналтын системтэй гаалийн ухаалаг гарц, рентген, тоног төхөөрөмж, гаалийн орчин үеийн лаборатори бүхий боомт болж, шинэчлэгдлээ. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэгдүгээрт хилийн боомт, тээвэр логистикийн асуудлыг эрэмбэлж, Боомтын сэргэлтийн хүрээнд бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд хийгдээд байна.

Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх юм. 

borsoo_3 

boomt_hrelbaatar 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.