ТӨРИЙН БАНК: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
ТӨРИЙН БАНК: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Төрийн банк, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар болон Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай  хамтарч Жижиг, дунд бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдад санхүүгийн боловсрол олгож, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 60 хүн хамрагдаж сургалт зөвлөгөө авчээ. 

Санхүү эдийн засгийн их сургуулийн Салбар дундын судлалын тэнхимийн багш нар сургалтын үеэр бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд инновац шингээх, дизайн хэрхэн гаргаж харилцагчдаа татах, санхүүгийн тайлан тооцоогоо хэрхэх, зах зээлд өрсөлдөх чадвараа хэрхэн нэмэгдүүлэх тал дээр сургалт, зөвлөгөөг өгсөн байна. 

Энэхүү сургалтад хамрагдсан иргэд Төрийн банкны инкубатор төвийн харилцагч болж Өрхийн бизнесийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм. 
Төрийн банкнаас хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдэдээ бойжуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өргөжүүлэх, тогтвортой байдлыг хадгалах, төсөл шийдлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 


ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИГЧ ТӨРИЙН БАНК

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.