Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн 7 хоногт болж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ" гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.  

Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрх зүйн орчин бүрдэх учиртай. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.