Онцгой дэглэм тогтоосны үр дүнд иргэдэд очих ногдол ашиг нэмэгдлээ
Онцгой дэглэм тогтоосны үр дүнд иргэдэд очих ногдол ашиг нэмэгдлээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д Засгийн газраас Онцгой дэглэж тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа нь эрс сайжирсан. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, таатай нөхцөл байдал ч эерэг нөлөө үзүүлсэн. Эдгээрийн үр дүнд 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр "Эрдэнэс Тавантолгой" ХК 3.9 их наяд  төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдсэн юм. Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн татвар суутгаагүй дүнгээр 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256.6 мянган төгрөг) ногдол ашиг хүртэхээр боллоо. 

Эргэн сануулахад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй ногдол ашгийг энэ удаа олгох гэж байна. 

Тус компани 2023 онд 28.2 сая тонн нүүрс олборлон, 29.3 сая тонн нүүрс борлуулж, 9.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, Улсын төсөвт 2.9 их наяд төгрөгийн татвар, хураамж төлж, 3.9 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан билээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.