Оюу толгой компани аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлээд байна
4 Цагийн өмнө
101
Оюу толгой компани аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлээд байна

"Оюутолгой" ХХК "Уурхайчдадаа санаа тавьж, дэмжлэг үзүүлсэн нийт хамт олон, тэдний маань ар гэр, түнш байгууллагууд, олон нийт та бүхэнд баярлалаа. Мэргэжлийн зөвлөгөө чиглэлээр ханган ажиллаж буй холбогдох байгууллагуудад гүн талархал илэрхийлье.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хоёр ажилтны маань биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмчилгээ үргэлжилж байна.
Нөхцөл байдлын хяналт, үнэлгээг гүйцэтгэн, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гүний уурхайн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлээд байна. Хамт олны маань эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ямагт нэн тэргүүнд тавигдана" хэмээн мэдэгдлээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.