Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж байна. Тус хороо 6 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд хуралдаж /ээлжит хурлаар/, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байсан.
Дараагийн ээлжит хурал 9 сард болох байсан ч инфляц, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан ээлжит бусаар ийнхүү өнөөдөр хуралдаж байна.
Төв банкны бодлогын хүү 12 хувийн түвшинд байгаа бол инфляц энэ оны 7 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 13 хувьд хүрч, мөнгөний бодлогын зорилтот түвшинг даваад байгаа юм.