НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ ирэх 7 хоногт эхэлнэ. Тус олон улсын арга хэмжээний үеэр “Байгалийн капитал- Хариуцлагатай уул уурхай” сэдэвт Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын танилцуулга болон “Ашигт малтмалын долоо хоног”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажил үргэлжилж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны өнөөдрийн ээлжит шуурхай хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.