Алтанбулаг боомтын тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ
Алтанбулаг боомтын тээврийн  хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ
Засгийн газрын хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлт"-ийн бодлогын зургаан тулгуурын нэг нь Боомтын сэргэлт. Энэ хүрээнд Замын Үүд, Алтанбулаг, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна.

Алтанбулаг боомтоор 2023  онд 81 орны 561,314 зорчигч, 54 орны 215,291 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Тус боомтоор өдөрт дунджаар 1500-1600 зорчигч, 600-700 автомашин нэвтэрч буй юм. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал зорчигч 35.1 хувь, тээврийн хэрэгсэл 37.2 хувиар тус тус өссөн байна.

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн RIBS төслийн хүрээнд 2020 оны долдугаар сард эхлүүлсэн эхний багц ажил болох Алтанбулаг хилийн боомтын автозам,  барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэх зорчигчийн шалган нэвтрүүлэх барилга байгууламж болон бусад дэд бүтцийн  ажлыг 2024 оны  гуравдугаар сард ашиглалтад өгнө. Энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр Алтанбулаг боомтын нийт зам талбай хоёр дахин нэмэгдэх бол өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 4 дахин өсөх юм. 

Засгийн газрын хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлт"-ийн бодлогын зургаан тулгуурын нэг нь Боомтын сэргэлт. Энэ хүрээнд Замын Үүд, Алтанбулаг, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Засгийн газраас боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад онцгойлон анхаарч байгаа. 

boomt_1.[1] 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.