Эрдэнэт үйлдвэр тендерийн баримт бичгүүдийг тоон гарын үсгээр баталгаажуулна
Эрдэнэт үйлдвэр Худалдан авах ажиллагаандаа хиймэл оюун ухааны технологид суурилсан “TenderEval 2.0” хувилбарыг дөрөв дэх сардаа нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр тендер шалгаруулалтын баримт бичгийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн таньж 90 хүртэлх хувиар үнэлэх юм. Харин ERP цахим системийн худалдан авалтын модуль нэвтэрснээр цахим системээр тендер зарлахад хамгийн багадаа 2.6 цаг, тендерийн хурлын тэмдэглэлийг баталгаажуулахад хамгийн багадаа 2 минут зарцуулсан үзүүлэлттэй байна.
2025 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрийн газрын хэмжээнд 498 худалдан авах ажиллагааны гэрээ байгуулж 111 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. Хиймэл оюун ухааны технологид суурилсан “TenderEval 2.0” хувилбарыг худалдан авах ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын хүрээнд баримт бичгүүдийг тоон гарын үсгээр баталгаажуулах бөгөөд энэ ажил үе шаттайгаар хийгдэж байна гэж тус үйлдвэр мэдээллээ.