“Монголын төмөр зам” ТӨХК нь “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК-тай байгуулсан урт хугацааны гэрээгээр “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 24-ныг хүртэлх хугацаанд нийт хоёр сая тонн нүүрс тээвэрлэжээ.
Энэхүү дүн нь “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 4 сарын хугацаанд тээвэрлэсэн ачааны хэмжээгээр түүхэн дээд үзүүлэлт болж байна.
Эх сурвалж: "Монголын төмөр зам" ТӨХК