Алтны үнэ 4379 ам.доллар хүрч, амжилтаа дахин эвдлээ
23 Цагийн өмнө
259
Алтны үнэ 4379 ам.доллар хүрч, амжилтаа дахин эвдлээ

Алтны үнийн өсөлтийн буухиа үргэлжилсэн хэвээр. Хөрөнгө оруулагчид, алт, мөнгө рүү хошуурах хандлага улам нэмэгдлээ. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдаа болон тарифын зөрчил, олон улсын геополитикийн тодорхой бус байдал, АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгээ дахин бууруулах тухай хүлээгдэж буй шийдвэр, зах зээлд өгсөн мессеж нь алтны үнэ ахин өсөх хөрс суурь болж байна. 

Баасан гарагт алтны үнэ унц нь 4379 ам.долларт хүрлээ. Тодруулбал энэ долоо хоногт алтны үнэ 6 хувиар чангарав. Наймдугаар сард эхэлсэн алтны үнийн огцом өсөлт үргэлжилж, урьд өмнө байгаагүй шинэ амжилтаар бүртгэгдлээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.