HSBC баасан гарагт алтны үнийн өсөлт цаашид тогтвортой үргэлжилж, 2026 онд унц нь 5000 ам.доллар хүртэл гэж таамаглав. Зах зээлд эрсдэл нэмэгдэж, тодорхой бус байдал үргэлжлэхээр байгаа нь алтны үнийн өсөлтийг дэмжих аж. Спот алтны ханш пүрэв гарагт 4300 ам.долларын ханшийг давсан билээ.
Геополитикийн хурцадмал байдал, төв банкуудын алтны тогтвортой худалдан авалт, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт, худалдааны тарифтай холбоотой эрсдэл алтны үнэ өндөр байх учир шалтгаан болж байна.
HSBC алтны үнийн төсөөллөө жил болгон ахиулан шинэчилсэн. Тэд ээлжит тайландаа алтны үнийн өсөлтийг ихээхэн өөдрөг зураглаж, унц алтны үнэ зах зээл дээр 5000 ам.долларт хүрнэ гэсэн таамгийг дээрх хүчин зүйлийн үр нөлөөгөөр бий болно гэж үзэж байгаа юм.