Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын NFC компани шалгарлаа
12 Цагийн өмнө
210
Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын NFC компани шалгарлаа

Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах урилгыг 20 гаруй улсын 55 компанид хүргүүлж, 2 үе шаттай зохион байгуулсан олон улсын сонгон шалгаруулалтаар БНХАУ-ын NFC компани шалгарлаа. 

Монгол Улсын уул уурхайн салбарын стратегийн томоохон төсөл болох "Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр"-ийн төслийн хөрөнгө оруулагч NFC компанитай хийх албан ёсны хэлэлцээ эхэлж, талууд анхны цахим уулзалтаа зохион байгуулсан. Уулзалтаар төслийн хэрэгжилтийг тодорхойлох хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтэц, хувьцаа эзэмшлийн зарчим, EPC буюу зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ, хэрэгжүүлэх хугацаа, үе шат, засаглал, хяналтын тогтолцоо, Монгол ажиллах хүчийг бэлтгэх, технологи дамжуулах, төлбөрийн нөхцөл, эрсдэлийн хуваарилалт зэрэг гол асуудлуудыг хэлэлцэж, Монголын талаас хөрөнгө оруулагчид найман бүлэг бүхий нэмэлт тодруулгыг хүргүүлээд байгаа юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.