Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консул Ш.Оргил тэргүүтэй бусад холбогдох албаны төлөөлөгчид 2024 оны 03 сарын 14-ний өдөр Дорноговь аймаг дах Ханги хилийн боомтод ажиллаж, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.
Манай улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан, Ханги боомтоор энэ онд 10 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Иймд тус боомт дахь ачаа тээврийн урсгал, экспортын гарцыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч ажиллаж буй.
Экспортын гарц нэмэгдүүлэхэд AGV буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн терминал чухал үүрэгтэй. Энэ терминалын бүтээн байгуулалт Ханги боомтод өрнөж байна. Ирэх 6 дугаар сард ашиглалтад оруулах юм.
Боомтын үйл ажиллагаатай танилцах үеэрээ зарим аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдтэйгээ уулзаж, ярилцсан байна. Энэ үеэр ААН, иргэдийн төлөөлөл Ханги боомтын орчимд суурьших иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас ундны ус, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хөнджээ. Мөн сургууль, цэцэрлэг, төрийн нэг цэгийн үйлчилгээний төв, хүнд даацын автомашины оношилгооны төв байгуулах хэрэгтэй байна.