БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 126 их наяд юань буюу 17.51 их наяд ам.долларыг давсан ба энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 5.2 хувийн өсөлт болжээ. Дэлхийн улс орнуудын ДНБ-ний дундаж өсөлт 2023 онд 3 хувь байсан бол Хятадын өсөлт үүнээс өндөр байгааг судлаачид онцолсон байна.
Испанийн өдөр тутмын сонинд Хятадын ДНБ-ний өсөлт Европын холбооноос 5 дахин их байгааг тэмдэглэсэн бол олон улсын эдийн засгийн зарим ажиглагчид Хятад улсыг дэлхийн өсөлтийн 30 хувийг дангаар бүрдүүлснийг онцолжээ. Энэ нь БНХАУ дэлхийн эдийн засгийн өсөлтөд тэргүүлэх хувь нэмрийг оруулж байгааг харуулсан явдал гэв.
Гэтэл АНУ тэргүүтэй зарим улс орны зүгээс Хятадын эдийн засгийн өсөлтийг дутуу үнэлсэн хариуцлагагүй мэдэгдэл, мэдээг тогтмол түгээж байна гэж “China Daily” сонины 2024 оны 3 дугаар сарын 1-ний “Comment” буланд судлаачид байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: China Daily Hong Kong Edition,
2024 оны 3 дугаар сарын 1-ний дугаар, “Comment” булан