З.Мэндсайхан: Хувь нийлүүлэгчийн зээлийн хүү 10.5 % байсныг 7.9% болгож, 2.5 %-иар буурууллаа
7 Цагийн өмнө
110
З.Мэндсайхан: Хувь нийлүүлэгчийн зээлийн хүү 10.5 % байсныг 7.9% болгож, 2.5 %-иар буурууллаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюу толгойн хэлэлцээрээс гарсан үр дүнг олон нийтэд танилцууллаа. Түүний тэргүүлсэн Засгийн газар "Оюу толгой" төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрч, хэлэлцээр амжилттай болсныг зарлав.
 
Хэлэлцээрт Монголын талаас оролцсон Сангийн сайд З.Мэндсайхан "Оюу толгой төслийн хамгийн сүүлд төлөгдөх Хувь нийлүүлэгчийн зээлийн хүү 10.5 % байсныг 7.9% болгож, 2.5 %-иар буурууллаа. Үр дүнд нь Монголын талын өгөөж 8.7 их наядаар нэмэгдэнэ.
Хувь нийлүүлэгчдийн хүү хамгийн сүүлд төлөгдөх хамгийн өндөр хүү юм. Төслийн зээл гэж бас байгаа. Оюу толгойн төслийн эрсдэлийг үнэлээд Олон улсын санхүүгийн байгууллагуудын өгсөн зээлийн хүү 9.1% байдаг. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр эрэмбийн зээлээс хамгийн багаар тогтоож чадлаа. Манай дотоодын компаниуд олон улсын зах зээлээс 8.6%-иар босгож байгаа. Үүнээс багаар тогтоолоо. Зээлийн хүү SOFR+4 болгож байна. Ногдол ашгаа энэ жилээс хүртэж эхэлнэ" гэлээ.