Шанхай хотод 6.47 тэрбум ам.долларын өртөг бүхий гадаадын хөрөнгө оруулалттай 63 төслийн гэрээ хэлэлцээрийг байгуулах ёслолын арга хэмжээ 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр болов. Эдгээр төслүүд нь биотехнологи, мэдээллийн технологи, автоматжуулалт, цахим болон ногоон эдийн засаг зэрэг салбаруудыг хамарсан байна. Дээрх гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулснаар Шанхай хотод хэд хэдэн компаниудын шинэ төв оффис нээгдсэн ба зарим компаниудын судалгаа, хөгжүүлэлтийн төвүүд мөн нээгджээ.
Тухайлбал, АНУ-ын “Kraft Heinz” компанийн Ази дахь ерөнхийлөгч Ф.Жардим хэлэхдээ “Бид Ази дахь төв оффисоо Сингапураас Шанхай хот руу шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь бидний Хятадад хэрэгжүүлж байгаа бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа Шанхай хотод төвлөрөн явуулж байгаа үйл ажиллагаатай нягт уялдаж байна” гэжээ.
Эх сурвалж: China Daily Hong Kong Edition,
2024 оны 2 дугаар сарын 29-ний дугаар, “Business” булангийн 14-р хуудас