Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг өөрчлөх эсэхийг хэлэлцэнэ
6 Цагийн өмнө
158
Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг өөрчлөх эсэхийг хэлэлцэнэ

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо ээлжит хуваарийн дагуу ирэх 7 хоногт хуралдах товтой байна. Тодруулбал, 6 дугаар сарын 23-нд хуралдаж, хурлын шийдвэрээ танилцуулах бөгөөд энэ удаа бодлогын хүүг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Хамгийн их анхаарал татаж байгаа сэдэв бол бодлогын хүү. Төв банкны бодлогын хүү 12 хувь. Улсын хэмжээнд инфляц тавдугаар сарын байдлаар 11.2 хувьтай гарсан.

Бодлогын хүү одоогийн 12 хувийн түвшинд жил гаруй хадгалагдаж байгаа.

Эргэн сануулахад, Мөнгөний бодлогын хороо 2025 оны 3 дугаар сарын 7-ны хурлын шийдвэрээр бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэж байсан юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.