Монголбанк 4 дүгээр сард 1,057.7 кг үнэт металл худалдан авлаа
3 Цагийн өмнө
97
Монголбанк 4 дүгээр сард 1,057.7 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2026 оны 4 дүгээр сард 1,057.7 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 124.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,020.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30.7 хувиар өссөн үзүүлэлт байна.

mongolbank_260430 Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны 4 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 541,552.03 төгрөг байв.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.