Чингис хаан Үндэсний баялгийн санд 2026 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт 7.7 их наяд төгрөгийн эх үүсвэр төвлөрснөөс Ирээдүйн өв санд 6.4 их наяд, Хуримтлалын санд 1.3 их наяд төгрөг тус тус төвлөрөөд байна.
Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлжсөн сантай.
- Ирээдүйн өв сан нь газрын баялгийн өгөөжийг хуримтлуулж, олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулж үнэ цэнийг нэмэгдүүлж, ирээдүйн иргэн бүрт тэгш, шударгаар хүртээх зорилготой урт хугацааны сан юм.
- Эх үүсвэр: АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын сан, Орон нутгийн хөгжлийн санд хуваарилаад үлдсэн хэсгийн 65 хувийг Ирээдүйн өв санд хуваарилдаг.
- Зарцуулалт: 2030 оноос хойш хөрөнгө оруулж арвижуулсан өгөөжөөс 10 хувь нь улсын төсөвт шилжих зохицуулалттай.
Эх сурвалж: “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК