Монголын хөрөнгө оруулалтын форум 3 дахь удаагаа Нью-Йорк хотноо зохион байгуулагдлаа
CMM - Capital Markets Mongolia-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын хөрөнгө оруулалтын форум” нь Нью Йорк хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдаж, 6 улсын 90 гаруй зочид төлөөлөгч, өндөр түвшний хөрөнгө оруулагчид нэг дор чууллаа.
Энэ удаагийн форумын онцлох сэдвүүд нь:
• Дэлхийн эрчим хүчний шилжилтэд Монгол Улсын эзлэх байр суурь
• Монгол Америкийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа
• Монгол компаниудын олон улсад гаргаж буй бондууд зэрэг үндсэн сэдвийн хүрээнд өрнөв.
Арга хэмжээнд Franklin Templeton, Morgan Stanley, DFC, StoneX Group, Citi bank, Latitude Energy зэрэг олон улсын хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцжээ.
Өмнөх жилүүдээс онцлох нь Franklin Templeton хөрөнгө оруулалтын менежментийн компани нь “Монголын Үндэсний Хөрөнгө Оруулалтын Сан” байгуулж Монголд үйл ажиллагаагаа эхлүүлэх сонирхлоо албан ёсоор илэрхийлсэн байна.
Харин дотоодын оролцогчдын хувьд Шадар Сайд Т.Доржханд, Сангийн Дэд Сайд Б.Хулан, Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар нар төр, хувийн хэвшлийг тэргүүлэн оролцжээ.
Эх сурвалж: CMM - Capital Markets Mongolia