"Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
6 Цагийн өмнө
54
"Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал  боллоо
"Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар тус компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэл, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэж, өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнг "Хангалттай" гэж дүгнэсэн байна.
 
“Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК-ийн зүгээс 2025 онд стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээрт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын хөрөнгө удирдлагын бэлтгэлийг хангах, олон улсын баялгийн сангууд, тэдгээрийн гишүүнчлэлтэй байгууллагуудтай хамтын ажиллагааг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан гэж дүгнэлээ.
 
"Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийг 2025 онд Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниар байгуулжээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.